Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Болгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Валентин Ангеловийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, ирэх онд тохиох Монгол Улс, Бүгд Найрамдах Болгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.