Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Л.МӨНХТҮШИГ ЭЛЧИН САЙД ЯН ВЫТОПИЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Л.МӨНХТҮШИГ ЭЛЧИН САЙД ЯН ВЫТОПИЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопилийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцааг харилцан сонирхсон салбаруудад тэлэх, хоёр улсын хөгжлийн бодлогод тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд өргөжүүлэх талаар санал солилцов.

Мөн ирэх онд тохиох Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцав.