Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН НЭН БУУРАЙ ХӨГЖИЛТЭЙ, ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ БОЛОН АРЛЫН ЖИЖИГ ОРНУУДЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ДЭЭД ТӨЛӨӨЛӨГЧ Р.ФАТИМА-ТАЙ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН НЭН БУУРАЙ ХӨГЖИЛТЭЙ, ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ БОЛОН АРЛЫН ЖИЖИГ ОРНУУДЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ДЭЭД ТӨЛӨӨЛӨГЧ Р.ФАТИМА-ТАЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима-тай 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Нью-Йорк хотноо уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн газар тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнуудын эрх ашгийг хамгаалах хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Засгийн газар ДГХБО-ын эрх ашгийг хамгаалах асуудлыг тууштай дэмжин, санаачилгатай ажиллаж, Дээд төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ирсэнд Дээд төлөөлөгч Рабаб Фатима талархал илэрхийлээд, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.

Талууд мөн ирэх 12 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд Ботсвана Улсад болох Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд Засгийн газар хоорондын хорооны хамтран даргалагч нар (Монгол, Австри)-ын НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн газартай хамтран авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны талаар ярилцаж, мэдээлэл солилцов.