Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээШВЕДИЙН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙ, ЛАТИН АМЕРИКИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ ДАНИЕЛ ВОЛЬВЕНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ШВЕДИЙН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙ, ЛАТИН АМЕРИКИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ ДАНИЕЛ ВОЛЬВЕНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Шведийн Хаант Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далай, Латин Америкийн газрын дарга Даниел Вольвенийг 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч уулзав.

Гадаад харилцааны яам хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал үүрэгтэй механизм гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг онцолж, Монгол, Шведийн Гадаад харилцааны яам хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалтад амжилт хүсэв.

Тэрбээр Монгол, Шведийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглэж,  энэ хүрээнд Уланбаатар, Стокхолм хотуудад харилцан зохион байгуулж буй соёлын арга хэмжээг сайшаав.

Мөн Шведийн Хаант Улсад ажиллаж, амьдарч буй 13 мянган монгол иргэдэд дэмжлэг, туслалцаа үзүүлдэгт талархал илэрхийлж, тэдгээрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад чиглэсэн Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.