Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Хунгээв Сүгсавад-тай уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авлаа.
Уулзалтын үеэр Л.Мөнхтүшиг дарга Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнууд, түүний дотор Лаос Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг онцлов.
Талууд НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн уламжлалт байр сууриа хадгалж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.