Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ “ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ЗӨВЛӨЛ” НҮТББ-ЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ “ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ЗӨВЛӨЛ” НҮТББ-ЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн шинээр сонгогдсон Тэргүүн С.Цэрэндэмбэрэл, Дэд тэргүүн н.Ганзориг, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр нарыг хүлээн авч уулзав.

Хилийн чанадад оршин суугаа монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, түүх, соёл, зан заншлаа түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажиллаж байгаа Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн хамт олонд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг талархал илэрхийлж, цаашид хамтран хийж хэрэгжүүлэх ажлын талаар тодорхой санал солилцов.

Зөвлөлийн хамт олон гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдэд тулгамдсан нийгмийн асуудлуудыг шийдвэрлүүлэх, тэдэнд төрийн үйлчилгээг ойртуулах, хилийн чанад дахь монгол гэр бүлүүдийн судалгааг хийх, эх орондоо эргэн суурьшихад нь дэмжлэг үзүүлэх Монгол Улсын Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлэв.

Энэ жил “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ-ын 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд 2024 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Хилийн чанад дахь монголчуудын чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсан билээ.