Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
Нүүрсоёлын элчМОНГОЛ УЛС, ХБНГУ ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 50 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН МОНГОЛ, ГЕРМАН ЗУРААЧДЫН ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

МОНГОЛ УЛС, ХБНГУ ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 50 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН МОНГОЛ, ГЕРМАН ЗУРААЧДЫН ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Монголын Урчуудын Эвлэл, Германы Эссен хотын Руурландын Зураачдын Холбоотой хамтран “THIS IS NOW” үзэсгэлэнг 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 9 сарын 11-ний өдөр амжилттай зохион байгуулав.

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хамтран тэмдэглэх соёлын солилцооны үйл ажиллагааны хүрээнд болсон тус  үзэсгэлэнд монголын 11, германы 12 уран бүтээлчдийн нийт 58 уран зураг, өрөг урлаг, фото зураг, холимог техник, медиа артын бүтээлүүд дэлгэгдсэн байна.

Энэхүү үзэсгэлэнг Монгол Улсын Соёлын Элч Ц.Ган-Эрдэнэ болон хоёр улсын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр олны хүртээл болгосон юм.