Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээНҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 79 ДҮГЭЭР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 79 ДҮГЭЭР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулган энэ 9 дүгээр сарын 10-ны өдөр Нью-Йорк хотноо эхэлж, Камерун Улсын Ерөнхий сайд асан Филемон Янг Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы даргын үүрэг ажлыг албан ёсоор хүлээн авав.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы  дарга Филемон Янг  “Хэнийг ч үл орхигдуулах: одоо болон ирээдүй хойч үеийнхний төлөө хамтдаа энх тайван, тогтвортой хөгжил, хүний ​​эрхэм чанарыг дээшлүүлэх нь” уриан дор хийж хэрэгжүүлэх ажил, зорилгоо танилцуулав.

Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл 2024 оны 9 дүгээр сарын 24-30-ны өдрүүдэд болох үеэр НҮБ-ын 100 гаруй гишүүн улсын төр, засгийн тэргүүн нар оролцоно.

Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн өмнө буюу 9 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд “Илүү сайхан маргаашийн төлөөх олон талт шийдлүүд” сэдвийн дор Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт болно. Энэхүү арга хэмжээ нь гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, тогтвортой хөгжил, шинжлэх ухаан, технологи, инновац, залуучууд, засаглалын шинэчлэлийн асуудлаарх алсын хараа, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, хүрээг тодорхойлно. Чуулга уулзалтаас “Ирээдүйн төлөөх гэрээ”, “Ирээдүйн үеийнхний асуудлаарх тунхаглал”, “Даян дэлхийн цахим гэрээ” гэсэн 3 баримт бичгийг батлан гаргана.