Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Гэгээн Ширээт Улсаас Монгол Улсыг хавсран суух Элчин сайд Жованни Гаспари-тай уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авав.
Уулзалтын үеэр хоёр талын түүхэн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, ялангуяа соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Ватиканы номын сан, архивд хадгалагдаж буй Монголын түүхтэй холбоотой баримт материалыг нээн илрүүлэх, судалгааны эргэлтэд оруулах талаар ярилцлаа.
Мөн олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан сорилтыг шийдвэрлэхэд хамтын хувь нэмрээ оруулах, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэхээ харилцан нотлов.