Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Л.МӨНХТҮШИГ ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД АКСЕЛЬ НИКЭЙЗИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Л.МӨНХТҮШИГ ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД АКСЕЛЬ НИКЭЙЗИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол-Европын Холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгааг Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг сайшааж, үндэсний хөгжлийн зорилтуудаа хангахад ЕХ-ноос манай улсад дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

Мөн ГХЯ-ны уламжлалын дагуу хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Элчин сайд Аксель Никэйзид Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г дурсгав.

Элчин сайд Аксель Никэйз Монгол Улсын Төр, засаг, Гадаад харилцааны яамны зүгээс бүхий л талаар дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.