Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Т.Бат-Орших Швейцарийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Б.Лакшмид 08 дугаар сарын 30-ны өдөр ГХЯ-нд экзекватурыг гардуулан өгөв.Консулын газрын дэд захирал Т.Бат-Орших шинээр томилогдсон Өргөмжит консул Б.Лакшмид ажлын амжилт хүсээд Монгол, Швейцарийн хоёр талын харилцаа болон худалдаа, аялал жуулчлал, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр идэвх санаачлагатай ажиллахыг хүсэв.
ӨРГӨМЖИТ КОНСУЛ Б.ЛАКШМИД ЭКЗЕКВАТУР ГАРДУУЛАВ
