Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээОМАНЫ СУЛТАНТ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДЫН АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ

ОМАНЫ СУЛТАНТ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДЫН АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ

Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Сайид Бадр бин Хамад бин Хамууд Аль-Бусайдигийн 8 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө.

Айлчлалын хүрээнд Гадаад хэргийн сайд Сайид Бадр Аль-Бусайди Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийж, “Зөвлөлдөх уулзалтын тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Оманы Султант Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.

Түүнчлэн, тэрээр Чингис хаан Үндэсний музейгээр зочилж, Монголын түүх, соёл, нүүдэлчин ахуй, заншлын талаарх үзмэрүүдийг үзэж сонирхов.