Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээНҮБ-ЫН ОЛОН УЛСЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ УЛС ДАХЬ ХӨТӨЛБӨРИЙН МЕНЕЖЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

НҮБ-ЫН ОЛОН УЛСЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ УЛС ДАХЬ ХӨТӨЛБӨРИЙН МЕНЕЖЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол Улс дахь хөтөлбөрийн менежер Даниел Квеку Сэмийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Монгол Улс болон ОУШХБ хоорондын хамтын ажиллагаа, цаашид тус байгууллагатай хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, хилийн чанадад оршин суугаа монгол иргэд, тэдний үүсгэл санаачлагын байгууллагуудтай хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.