Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээНҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ МАТИЛДА ДИМОСВКА-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ МАТИЛДА ДИМОСВКА-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска-г 2024 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол-НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны асуудлууд, түүний дотор хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт тэмцэх зэрэг чиглэлээрх үйл ажиллагааны талаар ярилцаж, ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээнүүдийн талаар санал солилцов.