Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрUncategorizedБүгд Найрамдах Перу Улсад хавсран суух Элчин сайд С.Золжаргал Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Бүгд Найрамдах Перу Улсад хавсран суух Элчин сайд С.Золжаргал Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Перу Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал тус улсын Ерөнхийлөгч Дина Булварте-д 2024 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Итгэмжлэх жуух бичиг /ИЖБ/-ээ өргөн барив.

Элчин сайд С.Золжаргал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Бүгд Найрамдах Перу Улсын Ерөнхийлөгч Дина Булварте-д уламжилж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүч чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Дина Булварте Элчин сайд С.Золжаргалд ажлын өндөр амжилт хүсэж, хоёр улсын харилцааг өргөжүүлэх ажил үйлсэд бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ нотлов.