Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Л.МӨНХТҮШИГ ТУРКИЙН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ ЭСРА ЖАНКОРУРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Л.МӨНХТҮШИГ ТУРКИЙН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ ЭСРА ЖАНКОРУРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчЛ.Мөнхтүшиг Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Элчин сайд Эсра Жанкорур тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Тэрээр Монгол, Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож буйг дурдаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн өндөр түвшний уулзалт, яриа хэлэлцээ идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэв. Тухайлбал, хоёр улсын Төрийн тэргүүн нарын уулзалтыг онцолж, уулзалтаар яригдсан зүйлийг ажил хэрэг болгох, дээд түвшний айлчлалыг ойрын хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэх, түншлэлээ ахиулахыг чухалчилж байгаагаа илэрхийлэв.

Мөн энэ өдөр Улаанбаатарт болох хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт механизм нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулахад чухал үүрэгтэйг тэмдэглэж, үр дүнтэй яриа хэлцэл хийнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.