Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээ“Төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг болон олон улсын бусад гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх асуудлаар олон улсад хамтран ажиллах тухай Любляна-Гаагийн конвенц”-д гарын үсэг зурав

“Төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг болон олон улсын бусад гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх асуудлаар олон улсад хамтран ажиллах тухай Любляна-Гаагийн конвенц”-д гарын үсэг зурав

Брюссель хотноо 2024 оны 6 дугаар сарын 24–ний өдөр Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд “Төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг болон олон улсын бусад гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх асуудлаар олон улсад хамтран ажиллах тухай Любляна-Гаагийн конвенц”-д гарын үсэг зурав.

Энэхүү конвенцыг санаачлагч Аргентин, Бельги, Нидерланд, Словени, Сенегалулстай Монгол Улс нягт хамтран ажиллаж ирсэн. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Бельгийн Гадаад хэргийн яамны Гэрээ, эрх зүйн газрын захирал Пиет Хейрбут, Нидерландын Хаант Улсаас Европын Холбоонд суугаа Төлөөлөгчийн газрын зөвлөх Мирейлле ван Сюмерен болон бусад албаны хүмүүс байлцав.

Уг конвенцын анхны төслийг Бүгд Найрамдах Словени Улсын Любляна хотноо 2023 оны 5 дугаар сард Дипломат бага хурлаар баталсан бөгөөд эдүгээ тус саначилгыг дэлхийн 80 гаруй улс дэмжиж, конвенцод 35 улс гарын үсэг зураад байна. Олон улсын онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэхэд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, гэмт этгээд шилжүүлэн өгөх, мэдээлэл солилцоход чиглэсэн энэхүү конвенц нь Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой олон талт гэрээ юм.