Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ШАВКАТ МИРЗИЁЕВ НАР МОНГОЛ, УЗБЕКИСТАНЫ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ШАВКАТ МИРЗИЁЕВ НАР МОНГОЛ, УЗБЕКИСТАНЫ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев нар Монгол, Узбекистаны бизнесийн төлөөллийг Куксарой ордонд 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзав.

Тус арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд болсон бизнес форумын өмнө зохион байгуулсан бөгөөд Монгол, Узбекистаны томоохон компаниудын төлөөлөл оролцлоо.

Монгол, Узбекистаны харилцаа хамтын ажиллагааг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, зам тээвэр, санхүү, мэдээллийн технологи, байгаль орчин, аялал жуулчлал гээд бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нөөц боломж байгааг хоёр орны ерөнхийлөгчид цохон тэмдэглэв.

Түүнчлэн хоёр орны бизнес эрхлэгч, баялаг бүтээгч нарын тогтоосон хэлхээ холбоо нь Монгол, Узбекистаны ахан дүүсийн зуу зуун жилийн найрсаг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулан улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.