Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээБНАЛАУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТОНГЛУН СИСҮЛИТ-ИЙН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ

БНАЛАУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТОНГЛУН СИСҮЛИТ-ИЙН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-ийн төрийн айлчлал өндөрлөлөө.

Айлчлалын хүрээнд хийсэн хоёр улсын төрийн тэргүүний албан ёсны яриа хэлэлцээ халуун дотно уур амьсгалд үр дүнтэй болж өнгөрч, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд Лаос Улсад хийсэн төрийн айлчлалаар хүрсэн ололт амжилтаа бататган ахиулж, харилцааны түүхэн шинэ жарны хуудсыг нээлээ.

Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох бодлогын хүрээнд Лаос Улсыг Зүүн өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үзэж, харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хоёр улсын хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлоход тус айлчлал онцгой ач холбогдолтой болов.