Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ, УЗБЕКИСТАНЫ ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД НАР УТСААР ЯРИВ

МОНГОЛ, УЗБЕКИСТАНЫ ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД НАР УТСААР ЯРИВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Б.О.Саидов-той 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр утсаар ярив.

Гадаад харилцааны сайд нар 2023 онд сайд Б.Батцэцэгийн Узбекистан Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр ярьж, тохирсон ажлууд эхнээсээ бодит ажил хэрэг болж буйг онцлон тэмдэглээд хоёр улсын найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах асуудлаар ярилцаж, ойрын үед хэрэгжүүлэх дээд түвшний айлчлалын бэлтгэл ажлын талаар санал солилцов.