Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээБҮГД НАЙРАМДАХ ФИНЛАНД УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ АМЕРИК, АЗИЙН ГАЗРЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ЮХА НИЕМИИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

БҮГД НАЙРАМДАХ ФИНЛАНД УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ АМЕРИК, АЗИЙН ГАЗРЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ЮХА НИЕМИИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Финланд Улсын Гадаад хэргийн яамны Америк, Азийн газрын захирлын орлогч Юха Ниемиг 2024 оны 06 дугаар сарын 5 -ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт нэн чухал гэдгийг онцолж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа худалдаа, эдийн засаг, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, боловсрол зэрэг салбаруудад  тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Мөн энэ оны 6 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын бага хуралд Финландын төлөөлөгчид оролцож байгаад талархал илэрхийлэв.