Монгол, Латвийн Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотноо болов.
Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, латвийн талаас болон Бүгд Найрамдах Латви Улсын Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга А.Виюмсонс нар тус тус тэргүүлж ажиллав.
Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд Монгол, Латвийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарт идэвхжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Мөн олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцож, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх, ирэх 8 дугаар сард Улаанбаатарт болох Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын бэлтгэлийн талаар мөн ярилцлаа.