Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ СЛОВЕНИ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ЕВРОПЫН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА САНЬЯ ШТИГЛИЦИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ СЛОВЕНИ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ЕВРОПЫН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА САНЬЯ ШТИГЛИЦИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Словени Улсын Гадаад хэрэг, Европын яамны Төрийн нарийн бичгийн дарга Санья Штиглицийг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч уулзав.

Сайд Б.Батцэцэг Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэж, Гадаад харилцааны яам хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт хоёр улсын харилцааг улам бүр өргөжүүлэхэд чухал гэдгийг онцлов.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа болон ирэх 8 дугаар сард Улаанбаатарт зохион байгуулах Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын талаар ярилцаж, түүнд Словени Улсын оролцоо чухал гэдгийг тэмдэглэв.

 Манай улс Словени Улсын КRKА компаниас жилд дунджаар 20 сая орчим еврогийн эмийн бүтээгдэхүүн худалдан авдаг бөгөөд энэ нь манай улсын нийт эмийн хэрэглээний 20 орчим хувь юм.