Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээБҮГД НАЙРАМДАХ ФИЛИППИН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ НҮБ БОЛОН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТУСЛАХ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА МАРИА ТЕРЕСА Т.АЛМОХҮЭЛАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

БҮГД НАЙРАМДАХ ФИЛИППИН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ НҮБ БОЛОН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТУСЛАХ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА МАРИА ТЕРЕСА Т.АЛМОХҮЭЛАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн яамны НҮБ болон олон улсын байгууллагын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга Мариа Тереса Т. Алмохүэла тэргүүтэй төлөөлөгчдийг 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд монгол-филиппины харилцаа, хамтын ажиллагаа, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов.