Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ УЛС, ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛС ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 60 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

МОНГОЛ УЛС, ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛС ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 60 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Гадаад харилцааны яамны Номин танхимд болов.

Дипломат харилцаа тогтоосны тэгш ойн хүндэтгэлийн арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн гишүүн, Үндэсний зөвлөлийн Гадаад харилцааны хорооны дарга Лорэн Верли нар оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.

Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд 1964 оны 5 дугаар сарын 22-ний өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Швейцар Улс нь манай улсын  “гуравдагч хөрш”-ийн нэг бөгөөд ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан эдийн засаг, нийгмийн олон салбарт идэвхтэй хамтран ажиллаж байна.

Швейцар Улс манай гадаад худалдааны томоохон түншүүдийн нэг бөгөөд хорин жилийн өмнө хоёр талын худалдааны эргэлт 30 гаруй мянган ам.доллар байсан бол эдүгээ энэ үзүүлэлт 50 гаруй дахин өсөж, 1.7 тэрбум ам.долларт хүрсэн.