Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ХОРООНЫ ДАРГА ЛОРЭН ВЕРЛИ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ХОРООНЫ ДАРГА ЛОРЭН ВЕРЛИ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны хорооны дарга Лорэн Вээрли тэргүүтэй төлөөлөгчдийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр  хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр энэ жил Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгааг онцолж, түүхэн ойг өргөн хүрээнд тэмдэглэх, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн чухал олон арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байгаагаа илэрхийлэв.

Тухайлбал, хоёр талын болон олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд харилцаагаа бэхжүүлж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа нотоллоо.

Мөн Швейцарын хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдэд талархал илэрхийлж, тэдгээр нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг тэмдэглэв.