Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМонгол Улсад гадаад худалдааг дэмжих төслийн нээлт болов

Монгол Улсад гадаад худалдааг дэмжих төслийн нээлт болов

Европын Холбооны санхүүжилтээр 2027 он хүртэл хэрэгжих “Монгол Улсад гадаад худалдааг дэмжих төсөл”-ийн нээлтийн ажиллагаа 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд болов.

Нээлтийн арга хэмжээнд төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцож, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хийгдэж буй ажлууд болон бизнес эрхлэгчид гадаад зах зээлд нэвтрэхэд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн гадаад худалдааны бодлогыг улам бүр боловсронгуй болгох, экспортын кластерыг төрөлжүүлэх, төр, хувийн хэвшлийн урт хугацааны түншлэлийг бий болгох асуудлаар харилцан санал солилцов.

“Монгол Улсад гадаад худалдааг дэмжих төсөл” нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийг европын зах зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлэх, тулгарч буй тарифын бус саад тотгорыг тодорхойлон шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх юм.