Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээНҮБ-ын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх Дэд хорооны гишүүд Монгол Улсад айлчилж байна

НҮБ-ын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх Дэд хорооны гишүүд Монгол Улсад айлчилж байна

Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх Дэд хорооны хатагтай Элина Штайнерте тэргүүтэй гишүүд 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Гадаад харилцааны яаманд монголын төрийн холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзав.

Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй ХЗДХЯ, ГХЯ, ХНХЯ, УЕПГ, АТГ, ТЕГ, ШШЕГ, ЦЕГ, ЗХЖШ-ийн төлөөлөл оролцож, Монгол Улсын нэгдэн орсон Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц, түүний Нэмэлт протоколоор хүлээсэн үүргийн биелэлт, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээрх хууль, эрх зүйн орчин, шинэчлэлийн талаар танилцуулав.

Дэд хорооны гишүүд 2017 онд Монгол Улсад ажлын айлчлал хийж, Монгол Улс дахь эрүү шүүлтийн нөхцөл байдал, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудлаар тайлан гаргаж, холбогдох зөвлөмж өгч байсан.

Дэд хорооны гишүүд 2024 оны 5 дугаар сарын 06-15-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллана.