Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН-ТОЙ АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН-ТОЙ АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон-той албан ёсны хэлэлцээ хийв.

Албан ёсны хэлэлцээний үеэр талууд өнгөрсөн 60 жилийн хамтын ажиллагааны ололт амжилтаа бататгах, харилцааны түвшнийг ахиулах, бүх салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхийн төлөө байгааг нотлов.

Мөн хоёр орны харилцааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлал, цахим засаглал, геологи зэрэг  салбарт өргөжүүлэхээр тохиролцлоо.

Түүнчлэн Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” -д тусгагдсан зорилтууд болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилтуудын хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.

Албан ёсны хэлэлцээний дараа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон нар “Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлд хүргэх замын зураглал”-д гарын үсэг зурлаа.

kingroyal kingroyal giriş kingroyal güncel giriş meritking meritking giriş meritking güncel giriş yabancı dizi izle madridbet madridbet güncel giriş polonya öğrenci vizesi