Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээНҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчтэй уулзав

НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчтэй уулзав

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 80 дугаар чуулганыг даргалж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатиматай 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Бангкок хотноо уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ үеэр тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнуудад тулгарч буй сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэх, тогтвортой хөгжлийн зорилгуудын хангахын  төлөө Дээд төлөөлөгчийн газар идэвхтэй ажиллаж байгааг онцлон тэмдэглээд, Монгол Улсын санаачилгаар Улаанбаатар хотноо байгуулагдсан Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлэв.

Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн, ДГХБО-ын эрх ашгийг хамгаалахын төлөө идэвх зүтгэл гарган ажиллаж байгаад Дээд төлөөлөгч Р.Фатима талархал илэрхийлээд, манай улсын дэвшүүлсэн санал, санаачилгуудыг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

ДГХБО-ын бүлгийн дэд даргаар ажиллаж буй Монгол Улс тусгай хэрэгцээ шаардлагатай эдгээр улсын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын Бэлтгэл хороог хамтран даргалж, өндөр түвшний эл арга хэмжээний бэлтгэлийг хангахад идэвхтэй оролцож байна.