Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ

ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ

Бүгд Найрамдах Итали Улсын Венец хотод зохион байгуулагдаж байгаа Венецийн дүрслэх урлагийн 60 дахь удаагийн биеннальд оролцож буй Монгол Улсын павильоны нээлтийн ажиллагаа 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр болов. Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Нарантунгалаг павильоныг нээж үг хэлэв.

“Дүрслэх урлагийн олимп” хэмээх энэхүү биеннальд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч А.Очирболд “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” бүтээлээрээ оролцож байна.  Нээлтийн ажиллагаанд Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жованна Пикарретта, Монгол Улсын Өргөмжит консул Паоло Бонетти, Антонио Паоне болон албаны бусад хүмүүс оролцов.

60 дахь удаагийн биеннальд 88 улс бие даасан павильоноо гаргаж, дэлхийд нэртэй уран бүтээлчид, урлаг судлаач, шүүмжлэгчид, олон улсын хэвлэл мэдээллийн 50 гаруй байгууллагын ажилтнууд оролцож байна.