НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын 80 дугаар чуулган Бангкок хотноо 2024 оны 4 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд “Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой хөгжилд цахим инновацыг ашиглах нь” сэдвээр болно. Комиссын 80 дугаар чуулганд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид оролцох бөгөөд сайд Б.Батцэцэг чуулганы даргаар ажиллана.