Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээ“ҮНДЭСНИЙ ЦӨӨНХИЙГ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАРТ ҮР ДҮНТЭЙГЭЭР ОРОЛЦУУЛАХ ЕАБХАБ-ЫН ЗӨВЛӨМЖ”-ИЙГ ТАНИЛЦУУЛАХ ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ

“ҮНДЭСНИЙ ЦӨӨНХИЙГ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАРТ ҮР ДҮНТЭЙГЭЭР ОРОЛЦУУЛАХ ЕАБХАБ-ЫН ЗӨВЛӨМЖ”-ИЙГ ТАНИЛЦУУЛАХ ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Кайрат Абдрахманов тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо 2024 оны 4 дүгээр сарын 1-3-ны өдрүүдэд айлчлал хийж байна.

Энэхүү айлчлалын хүрээнд 4 дүгээр сарын 2-ны өдөр “Үндэсний цөөнхийг нийгэм, эдийн засгийн салбарт үр дүнтэйгээр оролцуулах ЕАБХАБ-ын зөвлөмж”-ийг танилцуулах дугуй ширээний уулзалт зохион байгуулав.

ЕАБХАБ-ын Үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын алба нь гишүүн орны дотоодод, эсхүл гишүүн орон хооронд Үндэсний цөөнхийн асуудлаар маргаан, хурцадмал байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, зөрчилдөөнийг яриа хэлцээний замаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэгтэй.