Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээХавсран суух Элчин сайд нарын Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав

Хавсран суух Элчин сайд нарын Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Нидерландын Хаант Улс, Бельгийн Хаант Улс, Люксембургийн Их Гүнт Улс, Румын Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд нартай уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авав.

Уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцов. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй урт болон дунд хугацааны хөгжлийн баримт бичигт тусгагдсан томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд харилцан ашигтай хамтран ажиллах талаар ярилцлаа.

Мөн олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан сорилтыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэхээ харилцан нотлов.

  • Нидерландын Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Андре Хаспелс

  • Бельгийн Хаант Улс Монгол Улсад хавсран суух Элчин сайд Бруно Анжел

  • Люксембургийн Их Гүнт Улс Монгол Улсад хавсран суух Элчин сайд Роланд Рейланд

  • Румын Улс Монгол Улсад хавсран суух Элчин сайд Дан-Хориа Максим