Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГХЯ-ны нийт албан хаагчид газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтад хамрагдав

ГХЯ-ны нийт албан хаагчид газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтад хамрагдав

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх өдөр” болгон тогтоосон.

Энэ ажлын хүрээнд 3 дугаар сарын 27-ны өдөр ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяр “Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах талаар мэдлэг өгөх, орон даяар зохион байгуулах зарлан мэдээлэх сургуулилтын үеэр ажиллах заавар”-ын  талаар нийт ажилтнуудад сургалт семинарыг тус яаманд зохион байгуулав.