Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДТГ-уудын хэвлэлийн мэдээМОНГОЛ УЛС, ЕВРОПЫН ХОЛБООНЫ ПАРЛАМЕНТЫН БҮЛГИЙН ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

МОНГОЛ УЛС, ЕВРОПЫН ХОЛБООНЫ ПАРЛАМЕНТЫН БҮЛГИЙН ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улс, Европын Холбоо хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Европын Парламенттай харилцах бүлэг, Европын Парламентын Төв Ази, Монголтой харилцах бүлэг хоорондын цахим уулзалтыг “35 жилийн ойг парламентын үүднээс тэмдэглэх нь” сэдэвтэйгээр 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Брюссель дэх ЭСЯ-наас санаачлан зохион байгуулав.

Цахим уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Европын Парламенттай харилцах бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг, Европын парламентын гишүүн, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски, Европын парламентын гишүүн Тиерри Мариани, Элчин сайд Л.Болд болон Монгол Улсын Гадаад харилцааны яам, Брюссель дэх ЭСЯ, Европын Холбооны Гадаад харилцааны алба, Европын Парламентын төлөөлөгчид оролцлоо.

Уулзалтаар Монгол Улс, Европын Холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар болон Парламент хоорондын хамтын ажиллагааны механизмыг боловсронгуй болгох асуудлаар санал солилцов.