Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээАНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ОРЛОГЧ ДР. КУРТ М.КЭМПБЭЛЛ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА

АНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ОРЛОГЧ ДР. КУРТ М.КЭМПБЭЛЛ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др. Курт М.Кэмпбэлл 2024 оны 3 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилна. Др. Курт М.Кэмпбэлл АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогчийн хувьд хийж буй гадаад айлчлалаа Япон Улс болон Монгол Улсаас эхлүүлж байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбэлл тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, Гадаад харилцааны яамны удирдлагатай тус тус уулзана. Айлчлалын хүрээнд хийх уулзалтуудын үеэр Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг бататгах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцоно.