Монгол Улсаас Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэсээрийн Золжаргал 2024 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын Гадаад хэргийн дэд сайд Николас Альбертонид Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав.
Цахим хэлбэрээр болсон тус арга хэмжээний үеэр Элчин сайд С.Золжаргал сүүлийн жилүүдэд идэвхжин хөгжиж буй Монгол, Уругвайн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, аялал жуучлал, боловсрол, соёлын салбарт хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв.
Дэд сайд Николас Альбертони Элчин сайдад Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулж, үүрэгт ажилдаа орж байгаад нь баяр хүргэн, амжилт хүсэхийн зэрэгцээ дурдсан салбаруудад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тус улсын Гадаад хэргийн яамны зүгээс бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа нотлов.