Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ХАМТ ОЛОН МАЛЧДАД ТУСЛАХ ХҮМҮҮНЛЭГИЙН АЯНД НЭГДЭВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ХАМТ ОЛОН МАЛЧДАД ТУСЛАХ ХҮМҮҮНЛЭГИЙН АЯНД НЭГДЭВ

Монгол орны ихэнх нутагт хаваржилт хүндэрч, зудын нөхцөл байдалд байгаатай холбогдуулан Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээс “Малчдад туслах” сайн дурын хандивын аяныг зохион байгуулаад байгаа бөгөөд тус аянд Гадаад харилцааны яамны хамт олон нэгдлээ.


Цас зудын улмаас байгалийн хүнд нөхцөлд байгаа малчин түмэндээ цаг зуурын энэ бэрхшээлийг даван туулахад бага ч болов дэм болж, тусламжийн гараа сунгах хүмүүнлэгийн үйлсэд хамт олноороо нэгдэж, яамны төв аппарат болон хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад ажиллаж байгаа дипломат ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлав.
Энэхүү аяны хандивыг 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Батчимэгт гардуулан өгөв.


МУЗН тус хандиваар нэг өрхөд 550 мянган төгрөгийн бэлэн мөнгө, малын эрдэс тэжээл, хүнсний болон эрүүл мэндийн багц бэлтгэж зудын нэн хүнд нөхцөлд байгаа хөдөө орон нутгийн малчдад хүргэх юм.