Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
Нүүрсоёлын элчФРАНКФУРТ ХОТНОО “НҮҮДЛЭЭР ХӨГЛӨХҮЙ” МОНГОЛЫН ҮДЭШ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ФРАНКФУРТ ХОТНОО “НҮҮДЛЭЭР ХӨГЛӨХҮЙ” МОНГОЛЫН ҮДЭШ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

“Нүүдлээр хөглөхгүй” соёл, урлагийн үдэш 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр ХБНГУ-ын Франкфурт хотноо болов. Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Монголд зочлох жилийн хүрээнд Соёлын элч Ц.Гэрлээ Монгол Улсыг ХБНГУ-д сурталчлах соёлын цуврал арга хэмжээг санаачлан, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-тай хамтран зохион байгуулж байна.

Элчин сайд Б.Мандахбилэг тус арга хэмжээг нээж үг хэлсний зэрэгцээ Монгол, Германы хамтарсан Орхон экспедицийн малтлагын удирдагч, археологич, түүхч Др Хендрик Рохланд, “A Star Mongolia” компанийн төлөөлөгч Х.Чинбат нар ” Монгол орон археологич ба аялагчийн нүдээр” сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан.

“Нүүдлээр хөглөхүй” үдшийн арга хэмжээнд Монгол ардын урлагийг орчин үеийн хэмнэлд оруулсан тоглолтыг үзэгчдэд толилуулсан ба ятгын хатан хаан, МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ “Алтай” ятгаар хөг аялгуу эгшиглүүлсэн нь үзэгчдийн сэтгэлийг баясгав. Монгол, Германы археологийн хамтын ажиллагааны хүрээнд Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрхан уулын агуйн булшнаас олдсон 1400 жилийн настай Алтайн ятгыг Германд сэргээн засварлаж, 2014 онд Монгол, Германы соёлын харилцааны бэлгэ тэмдэг болгон өргөмжилсөн.

Арга хэмжээний үеэр Германд үйл ажиллагаа эрхэлдэг Монгол компанийн төлөөлөл болох “Younique catering by Muko” зоогийн газар, “Edel Ziege Cashmere” компани, эсгийн урлалын Үжин брэнд, МИАТ ТӨХК бүтээгдэхүүнээ дэлгэн, үйлчилгээнийхээ талаар танилцуулсан нь “Go MonGOlia.Aways.Moving” урианы утга санааг сурталчилсан өндөр ач холбогдолтой байв.