Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДТГ-уудын хэвлэлийн мэдээЦАГААН САРЫН БАЯР ТЭМДЭГЛЭВ

ЦАГААН САРЫН БАЯР ТЭМДЭГЛЭВ

Монгол Улсаас ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газраас Монголын уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан 2024 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулав.

Арга хэмжээнд Буриадын Ардын Хурал, Засгийн газар болон бусад байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирэв. Мөн үеэр “Монгол ёс, заншлын тухай” үзэсгэлэн, Монголын байгаль, үндэсний бичиг, өв соёл болон тоглоом наадгай, гэр, таван хошуу малын тухай танилцуулж, ардын дуу бүжгийг толилуулав.

Ерөнхий консулын газрын харьяа тойрогт оршин сууж буй монгол хүүхдүүдэд Алаг мэлхий өрөх тоглоомыг зааж, сонирхуулав.