Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД С.ЛАВРОВ ЦАГААН САРЫГ ТОХИОЛДУУЛАН БАЯР ХҮРГЭЖ, МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД С.ЛАВРОВ ЦАГААН САРЫГ ТОХИОЛДУУЛАН БАЯР ХҮРГЭЖ, МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Усын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэгт цагаан сарыг тохиолдуулан баярын мэндчилгээ ирүүлэв.

Тэрээр мэндчилгээндээ:

“Монголын уламжлалт баяр билгийн тооллын шинэ жил Цагаан сарын баярын чин сэтгэлийн мэндийг Танд дэвшүүлье.

Манай хоёр яам хоорондын хамтын ажиллагаа Орос, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийг өргөжүүлэхийн зэрэгцээ олон талт хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

Ирж буй ухаант мэргэн луу жил Танд болон Монгол Улсын Гадаад харилцааны яамны нийт хамт олонд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг авчрах болтугай.” гэжээ.