Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээБҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД А.АРТЫКБАЕВ-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД А.АРТЫКБАЕВ-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Артыкбаев-ыг 2024 оны 01 дүгээр сарын 15-нд хүлээн авч уулзав.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр сүүлийн жилүүдэд Монгол, Киргизийн уламжлалт найрсаг харилцаа өргөжин хөгжиж буйг тэмдэглээд 2023 онд дээд, өндөр түвшний солилцоо идэвхжиж, Киргиз Улсын ЭСЯ-ыг Улаанбаатар хотноо нээсэн зэрэг нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал түлхэц болсныг онцлов.

Талууд Монгол, Киргизийн харилцаа, хамтын ажиллагаа болон энэ онд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцлоо.