Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР АНУ-ЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН КОРПОРАЦЫН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

ГХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР АНУ-ЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН КОРПОРАЦЫН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын Компакт гэрээний үйл ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч Камерон Алфорд-той 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр уулзав.

Уулзалтын үеэр талууд АНУ-ын МСК-ын 350 сая, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая, нийт 461.76 сая ам.долларын санхүүжилт бүхий хоёр дахь Компакт гэрээний дагуу хэрэгжиж байгаа Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын явц, Монгол Улсын Засгийн газрын зүгээс авч буй арга хэмжээ болон цаашид хамтран хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй ярилцав.