Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээБҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛСЫН ЭЛЧИН САЙД ЖОВАННА ПИККАРРЕТАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

БҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛСЫН ЭЛЧИН САЙД ЖОВАННА ПИККАРРЕТАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Жованна Пиккарретаг 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч уулзан Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав.

Дэд сайд Г.Амартүвшин Элчин сайд Жованна Пиккарретад Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа тэмдэглэв.

Элчин сайд Жованна Пиккаррета Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлж, шинэ шатанд гаргахад хичээл зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв.