Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээБАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ М.ЦЭНГЭГ ЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА (ЕАБХАБ)-ЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН 30 ДУГААР УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ М.ЦЭНГЭГ ЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА (ЕАБХАБ)-ЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН 30 ДУГААР УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Бүгд Найрамдах Умард Македон Улсын Скопье хотноо 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд болсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 30 дугаар уулзалтад Монгол Улсаас ЕАБХАБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч М.Цэнгэг тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Сайд нарын зөвлөлийн 30 дугаар уулзалтаар бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, хүний эрх, ардчиллыг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах зэрэг асуудлаар гишүүн орнууд санал солилцов.

Байнгын төлөөлөгч М.Цэнгэг уулзалтад оролцох үеэр Монгол Улсын гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэлийг танилцуулж, улс төр, аюулгүй байдал, сайн засаглал, хүний эрхийг хангах зэрэг дэлхий нийтийн болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлж үг хэлэв. Мөн зарим улсын Гадаад хэргийн сайд, ЕАБХАБ-ын зарим удирдлагатай уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Сайд нарын зөвлөлийн уулзалтаар 2024 оны Дарга-Улсаар Мальта Улсыг сонгож, ЕАБХАБ-ын ахлах дөрвөн албан тушаалтны үүрэгт хугацааг дахин 9 сараар сунгах шийдвэр гаргав.