Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДТГ-уудын хэвлэлийн мэдээЕРӨНХИЙ КОНСУЛ Д.БОЛД ШАНХАЙ ХОТЫН АРДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ГАЗРЫН ДАРГА КУН ФҮАНЬТАЙ УУЛЗАВ

ЕРӨНХИЙ КОНСУЛ Д.БОЛД ШАНХАЙ ХОТЫН АРДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ГАЗРЫН ДАРГА КУН ФҮАНЬТАЙ УУЛЗАВ

Ерөнхий консул Д.Болд 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотын Ардын засгийн газрын Гадаад харилцааны газрын дарга Кун Фүаньтай уулзаж, цаашдын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Ерөнхий консул Д.Болд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод зохион байгуулагдсан “Хятадын олон улсын 6 дахь удаагийн импортын үзэсгэлэн”-д оролцох үеэр хийсэн ажлын айлчлал амжилттай болсныг онцолж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хятадын Коммунист намын Шанхай хотын Намын хорооны Нарийн бичгийн даргын орлогч, Хотын дарга Гун Жөн нарын албан ёсны уулзалтын үеэр талуудын хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх хамтарсан төлөвлөгөө боловсруулж, идэвхтэй хамтран ажиллах санал дэвшүүлэв.

Шанхай хотын Ардын засгийн газрын Гадаад харилцааны газрын дарга Кун Фүань дээрх ажлын айлчлалыг амжилттай зохион байгуулахад идэвхтэй хамтран ажилласан тус Ерөнхий консулын газрын хамт олонд талархлаа илэрхийлж, цаашид хамтарсан төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх чиглэлээр бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.