Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙД НАРЫН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУУЛБАРЫГ ХҮЛЭЭН АВАВ

ХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙД НАРЫН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУУЛБАРЫГ ХҮЛЭЭН АВАВ

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Арабын Бүгд Найрамдах Сири Улс, Бүгд Найрамдах Гвиней Улс, Бүгд Найрамдах Никарагуа Улс, Бүгд Найрамдах Азербайжан Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд нартай уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хувийг нь хүлээн авав.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр уулзалтуудын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцож, чингэхдээ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй урт болон дунд хугацааны хөгжлийн баримт бичигт тусгагдсан томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд харилцан ашигтай хамтран ажиллахын төлөө байгааг тэмдэглэв.

Мөн талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэхээ харилцан нотлов.

  • Арабын Бүгд Найрамдах Сири Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Хасанеин Хаддам

  • Бүгд Найрамдах Гвиней Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Аба Ньянкой

  • Бүгд Найрамдах Никарагуа Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Альба Асусена Торрес Мехиа

  • Бүгд Найрамдах Азербайжан Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Рамин Музаффар Оглу Хасанов