Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР ШҮҮГЧ, ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН НҮБ-ЫН ТУСГАЙ ИЛТГЭГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР ШҮҮГЧ, ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН НҮБ-ЫН ТУСГАЙ ИЛТГЭГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Шүүгч, өмгөөлөгчдийн хараат бус байдлын асуудал хариуцсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тусгай илтгэгч Маргарет Саттертуэйтийг хүлээн авч уулзав.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн тусгай бүтэц, механизмын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, хамтран ажиллахыг эрмэлздэгээ тэмдэглэж, Тусгай илтгэгчийг манай улсад байх хугацаандаа холбогдох байгууллагуудтай уулзаж, бодит мэдээлэл авах бололцоо бүрдэнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Хатагтай Маргарет Саттертуэйт айлчлалын хүсэлтийг хүлээн авч, айлчлалыг зохион байгуулж буйд талархан Монгол Улсыг НҮБ-ын тусгай бүтэц, механизмтай нээлттэй хамтран ажиллаж буйг сайшааж, шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хангах чиглэлээр Монгол Улс тууштай арга хэмжээ авч хэрэгжүүлж буй цаг үед айлчилж буй нь чухал ач холбогдолтой гэдгийг онцлов.

Тусгай илтгэгч нь Монгол Улсаас 2004 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн тусгай бүтцэд хүргүүлсэн нээлттэй урилгын дагуу айлчилж байгаа бөгөөд Улаанбаатар хотноо 2023 оны 11 дүгээр сарын 06-15-ны өдрүүдэд ажиллаж, холбогдох байгууллагатай уулзалтууд хийх аж.