mersin escort mersin escort bayan escort mersin adana escort ankara escort antalya escort bursa escort denizli escort elazığ escort eskişehir escort gaziantep escort konya escort sakarya escort
Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээДЭЛХИЙН ХҮНСНИЙ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

“Дэлхийн хүнсний өдөр”-ийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага байгуулагдсан 10 дугаар сарын 16-ны өдөр дэлхий даяар жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Манай улс энэ жилийн “Дэлхийн хүнсний өдөр”-ийг Байгалийн түүхийн музейд  “Ус бол хүнс. Ус бол амьдрал” сэдвийн дор НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран тэмдэглэлээ.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа зэрэг албаны хүн оролцов.

Мөн энэ үеэр Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад гишүүнээр элссэний 50 жилийн ойд зориулан гаргасан шуудангийн маркийн нээлт болов.